Канадын Ерөнхий сайд Трюдогийн гэргий халдвар авчээ

Канадын Ерөнхий сайд Трюдогийн гэргий халдвар авчээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргий Софи коронавируснийн халдвар авсан нь тогтоогджээ.

“Associated Press” агентлагийн бичсэнээр Софи Грегуар-Трюдо Их Британиас эх орондоо эргэж ирээд халдварын сэжиг илэрсэн гэнэ.

Эхнэрээс нь сэжиг илэрсний дараа Ерөнхий сайд Трюдо өөрийгөө тусгаарлаад байгаа юм.

"Тэр одоохондоо тусгаарлагдмал байдалд байх болно.  Биеэ сайн амрааж, санал болгож буй бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Түүнд одоогоор ноцтой шинж тэмдгүүд илрээгүй байгаа" гэж бичсэн байна.

Хосууд одоо бие даан тусгаарлагдаж байна.

Канад улсад одоогоор коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 103-т хүржээ.

Эх сурвалж:BBC