НҮБ-ын төв байранд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ

НҮБ-ын төв байранд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ

НҮБ-ын төв байрны ажилтнуудын дунд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ. Вирус Филиппиний төлөөлөгчийн газрын ажилтнаас илэрсэн байна.

Ажилтных нь шинжилгээний хариу эерэг гарсан тухай Филиппиний төлөөлөгчийн газрын захидалд дурджээ. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын төв байрыг зорьсон бөгөөд тэнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байсан аж. Тухайн үед төлөөлөгчийн газрын ажилтанд өвчний шинж тэмдэг илрээгүй байжээ.

Филиппиний төлөөлөгчийн газрын мэдэгдэж байгаагаар, одоогоор бүх ажилтан гэртээ тусгаарлагдсан байгаа аж.

Эх сурвалж: Риа Новости