Цагдаагийн байгууллагад энэ оны 04-р сарын 06-ны өдрийн 15:00 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны зүүн тал уулын зам дээр Хова маркийн тээврийн хэрэгсэл, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Ослын улмаас Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 зорчигч нас барж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж авч байна. Шалгалтын явцад Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урсгал сөрсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Тухайн осол хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.