ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Найдалаад "зодуулсан" гэх Боловсролын сайд П.Наранбаяр "шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" хэмээн шалгуулахаас татгалзжээ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Найдалаад "зодуулсан" гэх Боловсролын сайд П.Наранбаяр "шүүх эмнэлэгт үзүүлэхгүй" хэмээн шалгуулахаас татгалзжээ

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны /2025-03-27/-ны өдөр Төрийн ордонд  зодолдсон гэх асуудал нь өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Харин эмнэлэгт очиж хоёр ширхэг жижигхэн юм (оёдол) тавиулсан. Миний биед халдсан асуудлууд гарч байна. Гэхдээ тэрэнд бодсон зүйл алга. Санамсаргүй юм болсон. Гэхдээ харилцан зодоон болоогүй" гэдгийг тодотгосон байдаг. 

Харин УИХ-ын гишүүн Б.Найдалаа "П.Наранбаяр сайд бид хоёрын хооронд үүссэн асуудлаар ардын аман зохиол шиг ташаа мэдээлэл гадуур явчихсан байна. Зодоон цохион болсон асуудал огт байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай намын зөвлөгөөн болсон. Жижиг сажиг маргаан энэ үеэр болсон. Гэхдээ зодоон зохион болсон зүйл болоогүй. Би цохиогүй. Хүний нүд рүү санамсаргүй хуруугаа хийдэг шүү дээ. Тийм л зүйл болсон. УИХ-ын гишүүний ёс зүй болон гэмт хэргийн шинжтэй зүйл огт болоогүй" гэх тайлбарыг өгсөн юм. 

Харин уг асуудлыг цагдаагийн байгууллагаас бүртгэлд оруулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсролын сайд П.Наранбаяр гэмтлийн зэрэг тогтоолгох шүүх эмнэлэгт үзүүлж, энэхүү хэргийг шалгуулахаас татгалзжээ.

Тэрбээр, УИХ-ын гишүүн Б.Найдалаад цохиулсан гэх асуудалд гомдол, мэдээлэл гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан аж. Хэрэв П.Наранбаяр сайд шүүх эмнэлэгт үзүүлж, гомдол гаргахгүй энэ хэвээр байвал уг асуудлыг хуулийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж магадгүй юм. Бид уг асуудлыг талаар эргэн мэдээлэх болно.