БНХАУ-д байдал намжсан тул Уханий хөлбөмбөгийн баг эх нутагтаа харина

БНХАУ-д байдал намжсан тул Уханий хөлбөмбөгийн баг эх нутагтаа харина

Шинэ төрлийн коронавирусий халдварын голомт болсон Ухань хотын хөлбөмбөгийн “Ухань Чжоэр” баг төрөлх хотдоо бэлтгэл хийж чадахгүй болсон тул Испанийн Малага хотод сар гаруй хугацаанд байрлан, бэлтгэл хийж байсан билээ.

Тэгвэл Ухань хотын баг ойрын өдрүүдэд нутагтаа харихаар болсон байна.

“French Football News”-д бичсэнээр БНХАУ-д коронавирусийн халдвар тогтворжиж, харин Испанид эрчтэй дэгдэж байгаа тул ийм шийдвэр гаргасан гэнэ.