БНСУ-д хүн амины хэрэг үйлдсэн монгол залууд тус улсын шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ

БНСУ-д хүн амины хэрэг үйлдсэн монгол залууд тус улсын шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ

БНСУ-д эхнэрийн хамт амьдардаг монгол улсын иргэн 30 гаруй настай монгол залууг хөнөөсөн гэх хэргээр шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар уг залууд анхан шатны шүүх хурлаар 16 жилийн хорих ял оноосон байна. Хуулийн байгууллагын энэ сарын 10-ны өдөр мэдээлснээр, Сувон дүүргийн шүүхийн 15-р эрүүгийн хэлтэс (Даргалагч Жон Юн Соп) хүн амины хэргээр яллагдагчаар татагдсан А-д (28 настай) ял оноосон байна. Тус улсын анхан шатны шүүхээс, “Шүүгдэгч нь шүүх хурлын үеэр хийсэн буруутай үйлдлээ үгүйсгэж, ойлгоход бэрх шалтаг тоочиж байгаа нь ял оноох үндэслэл болсон. Мөн хохирогчийн ар гэрийнхэн шүүгдэгчийг өршөөгөөгүй. Шүүгдэгч өөрт тохирсон хатуу шийтгэл хүлээх ёстой” гэжээ.

Уг хэргийг тодруулбал, А гэгч этгээдийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Кёнги мужийн Сувон хотын нэгэн гудамжинд 34 орчим насны монгол залууг хөнөөсөн гэх хэргээр БНСУ-ын шүүхээс шалгаж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байв.

Эх сурвалж: Yonhab




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө