"Apple" компани БНХАУ дахь салбар дэлгүүрүүдээ эргэн нээлээ

"Apple" компани БНХАУ дахь салбар дэлгүүрүүдээ эргэн нээлээ

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас “Apple” компани өнгөрсөн сард БНХАУ дахь 42 дэлгүүрээ түр хугацаанд хаагаад байсан юм.

Үүний дараа дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг цөөн тоогоор дахин сэргээж эхэлсэн байна. Энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 13-наас хамгийн сүүлд үлдсэн дөрвөн дэлгүүрээ ажиллуулж эхэлнэ гэж тус компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоосноор “Apple” компани гуравдугаар сарын ашиг, орлогын таамгаа бууруулсан байна. Учир нь “Apple” компанийн хувьд БНХАУ гурав дахь том зах зээлд тооцогддог.

Хэдийгээр БНХАУ дахь дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагаа сэргээж байгаа боловч Итали улсад халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Итали дахь 17 дэлгүүрийн үйл ажиллагаагаа зогсоосон байна.