БНХАУ-д бэлэн мөнгийг халдваргүйжүүлж эхэллээ

БНХАУ-д бэлэн мөнгийг халдваргүйжүүлж эхэллээ

БНХАУ-ын Төв банк коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор бэлэн мөнгийг ариутган халдваргүйжүүлж эхэлжээ. Ингэхдээ эхний ээлжид банкинд хадгалагдаж буй мөнгөн тэмдэгтүүдийг ариутгаж, дараа нь иргэдээс авсан мөнгийг халдваргүйжүүлэн долоо хоногийн дотор буцаан эргэлтэд оруул юм байна. Харин халдварын тархалт өндөр бүс нутагт хураан авсан мөнгөн тэмдэгтүүдийг ариутгаснаас хойш 14 хоногийн дараа эргэлтэд оруулахыг банкуудад үүрэг болгожээ.

Тиймээс Хятадын бүх банкнууд Төв банкны зааврыг хатуу мөрдөж, бэлэн мөнгөний хоёр өөр урсгал ажиллуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хадгалуулж буй мөнгө болон гаргаж авч буй мөнгө хоорондоо холилдохгүй гэсэн үг юм.

Мөн ICBC банкны Бээжин дэх төв салбарын Бизнесийн үйл ажиллагааны төв  эмнэлэг зэрэг онцгой байгууллагаас авсан бэлэн мөнгөө тусад нь хадгалан, тусгай ариутгаж байна. Эмнэлгээс бэлэн мөнгө авахдаа тусгай хайрцагт хийж, 65 хэмээс дээш, 80 хэмийг давахгүй тусгай зориулалтын ариутгалын шүүгээнд бүтэн цаг ариутгаж байгаа юм байна.