АНУ коронавирусийн улмаас ОНЦ БАЙДАЛ зарлалаа

АНУ коронавирусийн улмаас ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар баасан гарагийн үдээс хойш коронавирусийн дэгдэлтийн улмаас үндэсний хэмжээнд онц байдал зарласанаа мэдэгдлээ. Учир нь тус улсын 49 мужид халдвар бүртгэгдэж, Америкчуудыг айдас түгшүүрт автуулж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп "Холбооны гамшгийн эсрэг ихэнх үйл ажиллагааг зохион байгуулах" эрх бүхий байгууллага Стаффорд Актыг уриалав.Ингэснээр холбооны засгийн газрын хөрөнгө, нөөцийг гамшигтай тэмцэх үйлсэд зарцуулах боломж нээгдэж байгаа юм. “Энэхүү үйлсэд холбооны засгийн газрын хүч чадлыг бүрэн дайчлахын тулд би өнөөдөр үндэсний хэмжээнд онц байдал зарлаж байна” гэж Цагаан ордны Роуз Гарденд болсон хэвлэлийн хурлын үеэр Дональд Трамп мэдэгджээ.

Онц байдал зарласны үр дүнд АНУ-ын мужууд, орон нутгийн захиргаад нийт $50 тэрбумын хөрөнгийг холбооны засгийн газрын сангаас коронавирусийн дэгдэлтийг зогсооход ашиглах боломж нээгдэж байна.

АНУ-ын эрүүл мэндийн яаманд алсын зайн оношилгоо, эмчилгээний системийг нэвтрүүлэх ажлыг түргэвчлүүлэх эрх мэдлийг олгож байгаагаа Трамп бас зарлажээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын нөөцөнд нийт 4 сая оношлуур бий гэсэн албан ёсны тоо бий. Тэгвэл өчигдөр Дональд Трамп хэлэхдээ сарын дотор 5 сая хүртэл тооны оношлуур нэмж нийлүүлэх, “drive-through” шинжилгээ буюу автомашинтайгаа шинжилгээ өгөх аргыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл АНУ-ын засаг захиргаа цөөн хэдэн удаа нийтийн эрүүл мэндтэй холбоотой үндэсний хэмжээний онц байдал зарлаж байв. Тэдгээрээс хоёр нь тахалтай холбоотой байжээ. Хамгийн сүүлд 2000 онд ерөнхийлөгч Билл Клинтон “West Nile Virus” (Баруун Нил мөрний вирус)-ийн дэгдэлттэй холбогдуулан Нью Йорк, Нью Жерси мужуудад онц байдал зарлаж байв. Өнөөдрийн байдаар АНУ-д Covid-19 вирусийн халдвартай нь тогтоогдсон 1,700 гаруй хүн байгаа бол халдварын улмаас нас барсан хүний тоо 41 хүрээд байна.

Эх сурвалж: CNN