АН-ын Үндэсний бодлогын хорооны 300 орчим гишүүн цахимаар хуралджээ

АН-ын Үндэсний бодлогын хорооны 300 орчим гишүүн цахимаар хуралджээ

Коронавирусийн халдвартай холбогдуулж манай улсад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, иргэдийг онцын шаардлагагүй бол хот хооронд зорчуулахгүй байх, хүнсний худалдаанаас бусад үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гараад байна. 

Тэгвэл өнөөдөр 14:00 цагт АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн хуралдаан зарлагдаж, тус намын 300 гаруй гишүүн цахимаар хуралдсан байна. 

Энэ удаагийн АН-ын ҮБХ-ны хуралдаанаар ирэх УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, саналаа илэрхийлсэн байна. Хурлын техникийн шийдлийг тодруулбал, ҮБХ-ны хуралд оролцох эрхтэй гишүүн бүр байгаа газраасаа тусгай аппликашнь /application/ ашиглаж, интернэтээр хуралдаа оролцсон ажээ.