United Airlines компани ирэх сарын 1-нээс Токиогийн Нарита нисэх буудлаар дамжин АНУ-аас Монгол руу нислэг үйлдэж эхэлнэ.
Boeing 737-800 агаарын хөлгөөр долоо хоногт гурван удаа үйлдэх энэхүү шинэ нислэгийнхээ тийзний захиалгыг компани өнгөрсөн I сараас авч эхлээд байгаа юм. Ингэснээр United Airlines Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдсэн Америкийн анхны бөгөөд цорын ганц авиа компани болох аж. Харин хоёр улсын хоорондох шууд нислэгийн хувьд 2023 онд байгуулсан "Нээлттэй тэнгэр" хэлэлцээрийн хүрээнд яриа хэлэлцээ, бэлтгэл ажил үргэлжилж буйг ИНЕГ мэдээлсэн юм.