Дөнгөж төрсөн нярайгаас коронавирусийн халдвар илэрчээ

Дөнгөж төрсөн нярайгаас коронавирусийн халдвар илэрчээ

Лондонд дөнгөж төрсөн нярайгаас шинэ төрлийн коронавирус илэрч, уг вирусийг тээгч дэлхийн хамгийн залуу өвчтөн болжээ. Нярайг төрсний дараа биеийн байдал нь муу байсан тул ээж нь түүнийг уушгины хатгалгаа авсан байж болзошгүй гэж үзэн эмнэлэгт хандсан байна.

Хүүхдийн ээж өөрийгөө халдвартай гэдгээ мэдээгүй бөгөөд төрснийхөө дараа Хойд Миддлсекс эмнэлэгт шинжилгээ өгч мэджээ. Мөн нярайг төрснөөс хойш хэдхэн минутын дараа шинжилгээ хийж, эмчилгээнд хамруулсан байна. Улмаар эх болон нярайн шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, тэднийг тусгаарлажээ.

 

Хойд Миддлесекс эмнэлэгийнхэн мэдэгдэлдээ: “Манай эмнэлэгт хэвтсэн эх, нярай хоёрт шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан. Тиймээс эх нь тусгай төвд шилжиж, нярай нь тусгаарлах өрөөнд эмчлүүлж байна" гэжээ.

Одоогоор нярай эхийн хэвлийд байхдаа вирусийн халдвар авсан уу, аль эсвэл төрөх явцдаа авсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Эмнэлгийн зүгээс эх, нярай хоёрын байрлаж байсан өрөөнд халдваргүйжүүлэлт хийж, тэдэнтэй холбоо тогтоосон эмнэлгийн ажилтнуудыг өөрсдийгөө бие даан тусгаарлахыг зөвлөжээ.

Европын орнуудад халдварын тоо хурдацтай нэмэгдэж буй орны тоонд АНУ багтаж байгаа. Өнөөдөр л гэхэд /2020.03.15/ тус улсад халдварын 100 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 3040, үүнээс нас барсан хүний тоо 60-д хүрчээ.

Эх сурвалж: Guardiannews




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө