СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголоос Улаан-Үдэд зорчиж явсан З.Дэлгэрсайхан гэх 20 настай залуу ор сураггүй алга болжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголоос Улаан-Үдэд зорчиж явсан З.Дэлгэрсайхан гэх 20 настай залуу ор сураггүй алга болжээ

Зууннастын Дэлгэрсайхан гэх 20 настай залуу Монголоос Улаан-Үдэд зорчиж яваад сураггүй алга болсон байна. Энэ талаар ОХУ-ын хэвлэлүүдэд бичихдээ "Тэрбээр өмнө нь өөр улсаар зорчиж байгаагүй бөгөөд ар гэрийнхэн нь эрэн хайж байна" гэжээ. 

Тэрбээр 180 см орчим өндөртэй, туранхай, бараан үстэй алга болох үедээ хар хүрэм, хар гуталтай явж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр Улаан-Үд хотын төв, Коммунистическая гудамжинд байрлах нэгэн кафед харагдсан бөгөөд тус кафены ажилтан "Энэ сарын 12-нд үйлчлүүлсэн. Тэр өөрийгөө монгол хүн гэж хэлээд бидэнтэй хамт хооллож, гурван цагийн турш утсаа цэнэглээд явсан. Тэр их бодолд автсан байсан" гэж мэдэгдсэн байна. 

Өмнө нь Буриадын 38 настай иргэн мөн ийм нөхцөл байдалд ор сураггүй алга болж, нас барсан байдалтай олдож байжээ. З.Дэргэрсайханыг харсан хүмүүс 91117705 дугаарт мэдэгдэж болно. 

ЭХ СУРВАЛЖ: https://newbur.ru/