Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэй зогсоолд байршуулсан гурван машиныг мөргөсөн тухай бичлэг өчигдөр /2025.04.22/ олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16:22 минутад “БЗД-н 40-р хороо дугаар байрны хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргалаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад 26 настай, эмэгтэй А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зогсоолд байсан 3 тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Жолооч А нь 3.75 хувийн согтолттой мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг хийж байна" гэлээ.