ФОТО: Гурван хүүхдийн амийг авч одсон гал, түймрийн ул мөр өнөөдөр ч арилаагүй байна

ФОТО: Гурван хүүхдийн амийг авч одсон гал, түймрийн ул мөр өнөөдөр ч арилаагүй байна

Төв аймгийн Жаргалант суманд нэг айлын гурван охин галд өртөн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өчигдөр /2025.04.21/ Жаргалант сумын Засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээг зарласан байна.

Нийтийн цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багш татагдсан бөгөөд бага насны дүү нараа харж байсан 6 дугаар ангийн охиныг ч мөн сургуулиас нь цэвэрлэгээнд дуудсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Харин охин гэртээ дүү нараа цоожлоод үлдээх үеэр гал гарч гэр шатан дээрх харамсалтай үйл явдал болсон байж болзошгүй байгаа. Тэгвэл манай сурвалжлах баг Төв аймгийн Жаргалант суманд очиж, хэрэг явдлын талаар мэдээлэл бэлтгэж байна. Биднийг очиход жижиг хэмжээний байшин бүрэн шатаж, одоо ч зарим газраас нь утаа гарсан байдалтай байна.