ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдөр 59 болж нэмэгджээ

ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдөр 59 болж нэмэгджээ

Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Харин өнөөдөр Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд МИАТ компани тусгай үүргийг нислэг үйлдэж, эх орондоо зайлшгүй ирэх шаардлагатай иргэдээ авчирж байна.

Тэгвэл манай хойд хөрш ОХУ-д өнөөдөр коронавирусийн халдвар авсан хүний тоо огцом өссөн талаар ТАСС агентлаг мэдээллээ.

Тус мэдээлэлд “ОХУ-д коронавирусийн 45 тохиолдол бүртгэгдээд байсан ч 24 цагийн дотор 59 болж нэмэгджээ. Сүүлд Кемеровын бүс нутагт хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж, Санкт-Петербургт зургаа дахь тохиолдол илэрсэн байна. Нийт тохиолдлоос ОХУ-ын 56 иргэн, Хятадын хоёр иргэн /эдгэсэн/, Италийн нэг иргэн /эдгэсэн/ коронавирусаар халдварласан байна. Сүүлд бүртгэгдэж байгаа тохиолдлуудын дийлэнх нь Европын орнуудад буюу халдвар илэрсэн улс орнууд зорчсон иргэд болон тэдний гэр бүлийн гишүүдээс илэрч байгаа талаар албаныхан мэдээлж байна” гэжээ.

Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.