О.Номинчимэг: Манай улс талхнаас хямдхан тамхитай болох гээд байгаа юм шиг л бодлого харагдаад байна

О.Номинчимэг: Манай улс талхнаас хямдхан тамхитай болох гээд байгаа юм шиг л бодлого харагдаад байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гурил, тэжээлийн импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, "Манай улсын хувьд гурил бол өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Үнэ нь өсөж байсан ч хэрэглээ байдаг учраас үнээ өсгөхөд их амархан салбар. Уг нь үүнийг Т.Доржханд сайдаас асуумаар байна. Бид доотоодын үйлдвэрлэлээ мэдээж хамгаалдаг байх ёстой. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, өөрсдийгөө үр тариа, буудайгаар хангадаг байх нь зөв. Гэхдээ гол нь энэ асуудал дээр монопол байдал үүсчхээд, зохиомлоор үнээ нэмчихдэг асуудал бий. Манай улсын одоогийн өрсөлдөөний тухай хуульд зах зээлийн 30 хувиас дээш байх юм бол давамгай этгээд гэж үзнэ гэсэн байгаа. Гэхдээ энэ зах зээлд үнэ тогтооход хэн нөлөөлж байна гэдгийг босоо зах зээлээр нь давхар харах ёстой байдаг. Гурилын үйлдвэрлэл тариалагч нартаа нөлөөлөл үзүүлж чадаж байна уу гэдгийг давхар харах ёстой. Ингээд харахад манай улс талхнаас хямдхан тамхитай болох гээд байгаа юм шиг л бодлого харагдаад байна. Бид нар үр хүүхдүүддээ "гурил тамхинаас чинь үнэтэй байна, тамхи татчих" гэдэг бодлого явуулж болохгүй. Гурилын үнэ юун дээр тогтож байгаа анхаарах хэрэгэй” гэлээ.

ВИДЕО: