Францын Dior, Givenchy брэндүүд үнэртний оронд гар ариутгагч үйлдвэрлэнэ

Францын Dior, Givenchy брэндүүд үнэртний оронд гар ариутгагч үйлдвэрлэнэ

Франц улсад коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын алдартай брэндүүд үйл ажиллагаагаа өөрчлөх шийдвэр гаргажээ.

Тухайлбал, Christian Dior, Guerlain, Givenchy зэрэг брэндүүдийг эзэмшдэг LVMH групп энэ долоо хоногоос эхлэн үнэртэй усны үйлдвэрлэлээ зогсоож, оронд нь гар ариутгагчийг их хэмжээгээр үйлдвэрлэх болсноо зарласан байна. Үйлдвэрлэсэн гар ариутгагчаа Францын эрүүл мэндийн яаманд үнэ төлбөргүй хүлээлгэж өгөх бөгөөд эрх баригчид цааш нь эмнэлгүүдэд түгээх ажээ.

Түүнчлэн АНУ-ын Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо шоронгийн хоригдлуудын хөдөлмөрийг ашиглан муж дотроо гар ариутгагч үйлдвэрлэж эхлэх болсныг өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Франц улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 5423 тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө