МАН-ын бүлэг 15.00 цагт хуралдаж гурван асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэнэ

МАН-ын бүлэг 15.00 цагт хуралдаж гурван асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэнэ

Хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг ч   хойд бүсийн чуулгантай холбоотойгоор өчигдөр /2025.04.28/ МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж чадаагүй. 

Тэгвэл тус бүлэг өнөөдөр 15.00 цагт нөхөж хуралдах тов зарлажээ. МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ. Мөн Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэхь илтгэлийг мэдээллийг, Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх танилцуулга, мэдээллийг сонсох аж.