Нью Йоркт дунд сургуулиуд, ресторан, театруудын үйл ажиллагааг зогсооно

Нью Йоркт дунд сургуулиуд, ресторан, театруудын үйл ажиллагааг зогсооно

Коронавирусийн тархалтын улмаас АНУ-ын Нью Йорк хотод өнөөдөр/2020.03.16/ дунд сургуулиуд, кино театр, ресторан, шөнийн цэнгээний газар зэрэг олон хүн цуглардаг үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр маргаашнаас хэрэгжих юм байна.

Энэ талаар Хотын дарга Билл де Блазио “Манай хот урьд өмнө нь учирч байгаагүй аюултай нүүр тулгараад байна. Тиймээс бид шуурхай арга хэмжээг авч, бэлэн байдалд байх хэрэгтэй” гэсэн байна.

Нью Йорк хот нь найман сая хүн амтай бөгөөд одоогийн байдлаар тус улсад коронавирусээр таван хүн нас бараад байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийн хилээр нэвтэрч буй бүх хүнд шинжилгээ хийсэн” гэж мэдэгдсэн ч тус улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдсээр байгаа юм. Өнөөдөр гэхэд л 102 тохиолдол бүртгэгдэж нэг хүн нас барснаар, нийт 3782 тохиолдол бүртгэгдэн 69 хүн нас бараад байна.

Эх сурвалж:BBC