Билл Гейтс “Microsoft” компанийн захиралын албан тушаалаас огцрохоо мэдэгдлээ

Билл Гейтс “Microsoft” компанийн захиралын албан тушаалаас огцрохоо мэдэгдлээ

Тэрбумтан Билл Гейтс "Microsoft" компанийн удирдах зөвлөлөөс гарах болсноо мэдэгджээ. Тэрээр мөн хөрөнгө оруулалтын "Berkshire Hathaway" компанийн удирдах зөвлөлийн албан тушаалаасаа ч буухаар болсон байна. Энэ талаар тэрээр

"Би дэлхийн эрүүл мэнд болон боловсрол, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажилд анхаарал хандуулж сайн үйлсийн ажилд илүү их цаг зориулах болно. Гэхдээ Microsoft-г бүрмөсөн орхихгүй, Microsoft бол миний амьдралын чухал хэсэг. Би компанийнхаа удирдлагыг алсын хараатай байхыг хүсч, зорилгодоо хүрэхэд нь туслах болно. Компанийн хөгжил дэвшил дэлхийд үргэлжлүүлэн ашиг тусаа өгсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна"  гэжээ.

 

Харин "Microsoft"-ийн одоогийн гүйцэтгэх захирал Сатя Наделла “Олон жилийн турш Биллээс туршлага судалж, суралцаж ирсэн минь  нэр хүндийн хэрэг байлаа" гэжээ.