Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттирын урилгаар тус улсад 2025 оны 5 дугаар сарын 2-3-нд албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой юм. Айлчлалын үеэр Исландын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттиртай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттирт болон Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт тус тус бараалхана. Монгол Улс Исланд Улстай 1974 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ мэдээлэв.