Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр нарын "Хамтарсан Засгийн газар"-ыг байгуулахдаа зурсан "гэрээг" олж авах шүүх хурлыг өнөөдөр /2025.05.05/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшилсон байна. Тодруулбал, тус хэргийн хариуцлагч болох МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилжээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.