АНУ-ийн Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа “АНУ Хятадын вирусийн нөлөөнд автаж буй агаарын тээврийн компаниуд, үйлдвэрүүд, болон бусад компаниудыг хүчтэй дэмжинэ. Бид урьд өмнө байгаагүйгээрээ хүчтэй байх болно” гэж жиргэжээ.
Хэдий вирусийн тархалтын улмаас хямралд өртсөн үйлдвэр, компаниудыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч “Хятадын вирус” гэж бичсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэх утгатай олон сэтгэгдэл бичжээ.
The United States will be powerfully supporting those industries, like Airlines and others, that are particularly affected by the Chinese Virus. We will be stronger than ever before!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 16, 2020