Орон нутагт ямааны мах болон өвсний үнэ долоо хоногийн дотор 2-4 хувиар өсчээ

Орон нутагт ямааны мах болон өвсний үнэ долоо хоногийн дотор 2-4 хувиар өсчээ

Тавдугаар сарын 5-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ. 

Тодруулбал, ямааны махны үнэ 2.5 хувиар өсч нэг кг нь 12434 төгрөгт хүрчээ. Мөн боодол өвсний үнэ 3.7 хувиар өсч 8556 төгрөгт хүрсэн бол цагаан будааны үнэ 0.6 хувиар өсч 4053 төгрөгт хүрээд байна.