УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.08/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Мерит зарчмаар явсан хүн очих их зүгээр байдаг. Аудитын хууль сайн шинэчлэгдсэн. Аудитын дүгнэлт углуургатай байдаг болсон. Меритээр явж бгаа хүн орж ирсэнд талархаж байна. Аудитын дүгнэлтийг зүгээр сонсоод өнгөрдөггүй байгаасай.
Орон нутаг дахь төсвийн эрх мэдэл, хөгжлийн сан нь нэмэгдсэн. Одоо гүйцэтгэлд анхаарах ёстой.” гэсэн бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Төрийн ажлын туршлагатай, мэргэшсэн хүн учраас талархалтай хандаж, дэмжинэ. Төрийн аудитын хууль шинэчлэгдээд удаагүй байгаа” хэмээн захилаа. Ийнхүү УИХ-ын гишүүдийн олонхын саналаар С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилохыг дэмжлээ.