Хот байгуулах тухай УИХ-ын 2024 оны 72 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дүүргүүдийг газар нутгийн байршлаар өөрчилж, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот болгон хуваах шийдвэр нэг жилээр хойшилсон. Энэхүү шийдвэрийг иргэн Д.Үүрцайх нар Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаад байна.
Тодруулбал Үндсэн хуульд тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх нь зөвхөн иргэдийн төлөөлөгч, нутгийн өөрөө удирдах байгууллагад олгогдсон эрх юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн удирдлага, иргэдийн хурлын зарим бүрэн эрхийг хот тосгоны захиргаанд шилжүүлж болно гэх заалт оруулсан. Түүнийг хэрэгжүүлж байгаа нэрээр Иргэдийн хурлыг байхгүй болгож байна. Энэ бол хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын санаачилсан ажил.
Тус Хот тосгоны тухай хуулиар нийслэлд бүх хотуудын эрх мэдлийг төвлөрүүлж байгааг эрх мэдлийг задалж байна гэж худлаа яриад байна. Х.Нямбаатарын галзуурлыг Үндсэн хуулийн цэц зогсоох хэрэгтэй.
Улаанбаатар хотыг 14 хотод хуваачихаар эдэлбэр газаргүй, хүн амгүй болно. Тэнд хэн төрийн удирдлагыг хэрэгжүүлэх юм. Гаргасан хэм хэмжээнүүд нь хоорондоо зөрчилдвөл яах юм гэжээ.