Г.Тэмүүлэн: Эдийн засгийн өсөлтийг 7 хувьтай гэж тооцож байсан ч одоо 4 хувь хүрэхтэй үгүйтэй байна

Г.Тэмүүлэн: Эдийн засгийн өсөлтийг 7 хувьтай гэж тооцож байсан ч одоо 4 хувь хүрэхтэй үгүйтэй байна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эдийн засгийн өсөлт, төсвийн тодотголын талаар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр “Нүүрсний экспорт 40 хувиар уначихсан, импорт нэмэгдсэн байдалтай байна. Импорт нэмэгдээд байхаар валютын ханш, инфляци өсч, төгрөгийн ханш муудаад эхэлнэ. Эргээд ард түмний амьдрал хүндэрч, эрэлтэд суурилсан үнийн өсөлт явагдана. Яг бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулж төсвийн тодотголоо хиймээр байна. Тансаг зардлуудаа танамаар байна. Импортыг орлох газрын тос боловсруулах үйлдвэрийг явуулмаар байна. Түүнээс биш хуулийн хулгайгаар төсвийн тодотгол хийж болохгүй. Төсвийн тодотголыг хийж байхдаа бид эдийн засгийн өсөлтийг 7 хувьтай гэж тооцоолж байсан. Гэтэл одоо дөрвөн хувь ч хүрэхгүй байна.