В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Москвад уулзах үеэрээ "Бага оврын атомын цахилгаан станцыг монголд барих" саналтай байгаагаа ярьжээ

В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Москвад уулзах үеэрээ "Бага оврын атомын цахилгаан станцыг монголд барих" саналтай байгаагаа ярьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцох үеэр нь Оросын ерөнхийлөгч В.Путин түүнтэй цөмийн эрчим хүчний хөгжлийн талаар 15-20 минут үргэлжилсэн дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн талаар “Росатом” төрийн корпорацийн гүйцэтгэх захирал Алексей Лихачев мэдэгдсэн талаар Риа новости өчигдөр /2025.05.11/ мэдээлжээ. 

А.Лихачевын хэлснээр, В.Путин уулзалтын үеэр Бүгд Найрамдах Францын Улсын цөмийн эрчим хүчний салбарын талаар өргөн хүрээний мэдлэгтэй байгаагаа харуулж, тус улсын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний хэмжээ болон одоогоор барьж буй атомын цахилгаан станц /АЦС/-ын загваруудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хэлбэрээр ярьжээ.

В.Путин хэлснээр, Францын саналд бага хүчин чадалтай АЦС барих шийдэл агуулаагүй бөгөөд энэ нь Оросын зүгээс санал болгож буй “жижиг хүчин чадлын АЦС”-ын төсөлтэй харьцуулахад өрсөлдөх чадвар багатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Оросын “Росатом” корпораци нь 330 МВт-ын бага хүчин чадлын станцын загварыг боловсруулж, сүүлийн жилүүдэд олон улс оронд экспортлох ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа. 2024 онд Орос, Узбекистан хоёр ийм төрлийн анхны экспортын гэрээг үзэглэсэн бол Монгол Улстай ч мөн адил жижиг хүчин чадлын АЦС барих талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна гэжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Товчхондоо,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлах үеэр Оросын удирдагч "Монгол Улсад уран олборлохоор төлөвлөж буй Францын Орева компанийн төслийн талаар ярьж. ОХУ Монголд бага оврын АЦС-ыг барих боломжтой" талаар ярилцсан бололтой. Харин манай зарим иргэд цахим сүлжээнд Оросын энэхүү саналыг эрс эсэргүүцэж байна. Учир нь манай улс эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат явж ирсэн бөгөөд энэ байдлаас гарахын тулд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихыг сүүлийн жилүүдэд эрчимтэй шаардаж байгаа юм. 

Эх сурвалж: РИА Новости