Өнөөдөр /2025.05.14/ Төсвийн байнгын хороо хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэнэ.
Мөн Хүний эрхийн форумын уулзалт-хэлэлцүүлэг болно. Түүнчлэн УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, УИХ-ын даргын 2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.