ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо хоногт 30-аар нэмэгдэж байна

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо хоногт 30-аар нэмэгдэж байна

Өчигдөр буюу 2025.05.13-ны өдөр дөрвөн сартай нярай улаанбурхан өвчнөөр өвдөж эндсэн тохиолдол гарсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар /2025.05.14/ улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1789, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 301, гэрээр 233, эдгэрсэн 1255, Хавьтал 33237, нас баралт 1 байна.

Тодруулбал, улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өчигдрөөс хойш 24 цагийн хугацаанд 30-аар нэмэгдсэн байгаа юм. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.