Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы өнөөдрийн хуралдаанаас чөлөө авчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы өнөөдрийн хуралдаанаас чөлөө авчээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.15/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө  батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Өнөөдрийн хуралдаанд 38 гишүүн гадаад болон дотоод томилолт, чөлөөтэй гэх шалтгаанаар оролцоогүй байна. Үүний 26 гишүүн нь гадаадад, 9 гишүүн нь орон нутагт томилолттой ажиллаж байгаа аж. Харин хоёр гишүүн чөлөөтэй байгаагийн нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байна.  Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан жагсаал өчигдрөөс /2025.05.14/ Төв талбайд эхлээд байна. Учир нь түүний хүү О.Тэмүүлэнгийн тансаглалын эх үүсвэр хаанаас гарсныг тайлбарлах улмаас хариуцлага хүлээж огцрох шаардлагатай гэж иргэд үзэж байгаа юм. 




Өнөөдөр гахай өдөр

16 цагийн өмнө