Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцор" хэмээн олон нийт шүүмжилж, жагсаж байгаа. Энэ асуудлаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодруулга авлаа.
ВИДЕО:
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Төрийн өндөр албан тушаалтнууд бүгдээрээ хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлэх ёстой. Хөрөнгө орлогынх нь мэдүүлэгт хөрөнгө нь өссөн, өөрийнхөө байгаа хөрөнгөөс илүү хөрөнгө зарцуулсан бол тэр тайлбараа хийх ёстой. Зөрчилтэй эсэх нь хууль шүүхийн байгууллагаар шийдэгдэх байх. Ганцхан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний орлогыг бид ярьж байна. Гэр бүлийнхэн нь ямар орлоготойг бид мэдэхгүй.
Дэлхий нийтээрээ өнөөдрийг гэр бүлийн өдөр гэж тэмдэглэдэг. 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Өчигдөр жагсаал цуглахаар өнөөдөр арга хэмжээг зохион байгуулж байгаа зүйл биш. Олон сарын өмнө төлөвлөгдсөн асуудал. Нийслэлээс өдөрлөг зохион байгуулахын тулд зөвшөөрөл авдаг. Гэр бүлийн өдөрт зориулсан асарыг жагсаалыг сулруулах зорилгоор талбай дээр бариагүй, үдээс хойш хураана.