Н.Номтойбаяр: Ерөнхий сайдын сарын цалин 10 сая дээрээс нь төрийн 3 өндөрлөгийн хамгаалалт, орон байр, хоол хүнсийг төрөөс даадаг /ВИДЕО/

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдын сарын цалин 10 сая дээрээс нь төрийн 3 өндөрлөгийн хамгаалалт, орон байр, хоол хүнсийг төрөөс даадаг /ВИДЕО/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцор" хэмээн олон нийт шүүмжилж, жагсаж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

ВИДЕО:

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Миний мэдэхийн Hero Entertainment-ийн тодорхой хувь нь Л.Оюун-Эрдэнэ сайдад байдаг байх. Энэ чинь бас нэг реклам сурталчилгаа хийгээд ашиг орлого олоод байдаг. Дээрээс нь Ерөнхий сайдын цалин чинь одоо хэд байдаг юм бэ. Арваад сая бол байгаа байх. Дээрээс нь Төрийн тусгай үйлчилгээ гэж байдаг хуулиар зохицуулалттай. Төрийн гурван өндөрлөгийн хамгаалалт, оон байр, хоол хүнс аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас энийг Төр даадаг. Энэ ч бас нэг талдаа зөв. Тэгэхээр сар болгоны орлого болсон цалингийн зарцуулалт нь тэр хэмжээгээр багасна аа л гэсэн үг шүү дээ. Хоол унданд зарцуулах шаардлагагүй. Байрын төлбөрт зарцуулах шаардлагагүй. СӨХ-ийн төлбөр төлөх шаардлагагүй. Угаасаа Төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийнхээ хүрээнд Төрөөс даадаг.