Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "чөлөө авч", өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд суусангүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "чөлөө авч", өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд суусангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанд 31 гишүүн гадаад болон дотоод томилолт, чөлөөтэй гэх шалтгаанаар оролцоогүй байна. Үүний 21 гишүүн нь гадаадад, 4 гишүүн нь орон нутагт томилолттой ажиллаж байгаа аж. Харин хоёр гишүүн чөлөөтэй байгаагийн нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байна. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан жагсаал өчигдрөөс /2025.05.14/ Төв талбайд эхлээд байна. Учир нь түүний хүү О.Тэмүүлэнгийн тансаглалын эх үүсвэр хаанаас гарсныг тайлбарлах улмаас хариуцлага хүлээж огцрох шаардлагатай гэж иргэд үзэж байгаа юм.