ВИДЕО: АН-ын дарга Л.Гантөмөрийг "МАН-ын Засгийн газраас нэн даруй гарахыг шаардаж байна" гэв

ВИДЕО: АН-ын дарга Л.Гантөмөрийг "МАН-ын Засгийн газраас нэн даруй гарахыг шаардаж байна" гэв

АН-ын гишүүд намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт өнөөдөр /2025.05.19/ шаардлага хүргүүлж байна.

ВИДЕО:

Ардчилсан намын гишүүн Г.Ганхүрэл: Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ сүүлийн таван жил энэ албыг хашсан. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэхэд жилийн орлого 240 сая төгрөг, гэр бүлийн орлого 15 сая төгрөг гэж гарсан. Гэвч түүний хүү О.Тэмүүлэн хэдэн тэрбумаар хэмжигдэх тансаг худалдан авалтууд хийж цахим орчинд иргэдээ басамжлан доромжилсон өнгө аястайгаар нийтэлснээс өнөөдөр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, эсэргүүцлийн жагсаал эхлүүлээд байна. Иргэдийн зүгээс “Орлогоо нотло”, “Огцрох Амархан” зэрэг уриа лоозон барьж, зургаа дахь өдрөө энэхүү жагсаал үргэлжилж байна. Үүнтэй холбоотой нийгэмд үүссэн хүлээлт юу байна гэхээр үндэсний хэмжээний улстөрийн хүчин Ардчилсан намаас эдгээр даврал, зах хязгааргүй хулгайн өмнө улстөрийн хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ажиллахыг шаардаж байна. Бидний зүгээс хоёр үндсэн шаардлагыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт хүргүүлж байна.

Мөн бид Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг "Монгол Ардын намын Засгийн газраас нэн даруй гарахыг шаардаж байна. Шаардлагыг эс биелүүлбээс Ардчилсан намын даргаас огцруулах хөдөлгөөнийг эхлүүлэхээ мэдэгдэе" гэсэн юм.