Төв талбайн зарим асрыг буулгаж, хэсэг газрыг чөлөөлжээ

Төв талбайн зарим асрыг буулгаж, хэсэг газрыг чөлөөлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн жагсаал өнөөдөр /2025.05.19/ зургаа дахь өдрөө үргэлжилнэ.

Харин энэхүү жагсаалтай холбоотойгоор Төв талбайд элдэв төрлийн төлөвлөөгүй ажил, арга хэмжээг зохион байгуулж, жагсаалын эрчийг сааруулж байна гэх шүүмжлэл иргэдийн дунд гараад байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ талаар цахим сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлж, "Талбай чөлөөл! Төв талбай танай гэр бүлийн эдлэн биш Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар аа" хэмээсэн юм. Тэгвэл иргэдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа Төв талбайн хэсгийн зарим асрыг буулгаж, газрыг чөлөөлсөн байна. Ингэснээр иргэд Үндсэн хуулиар олгогдсон жагсаж, цуглах боломж бага ч атугай бүртэж байна.