УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монгол Ардын намын Бага Хурлын VI хуралдааныг 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр буюу лхагва гарагийн 15:00 цагт хуралдуулахаар болжээ.
