Төв талбайд болж буй "сөрөг жагсаал" өчигдөр бүтэлгүйтсэн тул өнөөдөр Х.Нямбаатар өөрөө зохион байгуулахаар болсон байж магадгүй байна

Төв талбайд болж буй "сөрөг жагсаал" өчигдөр бүтэлгүйтсэн тул өнөөдөр Х.Нямбаатар өөрөө зохион байгуулахаар болсон байж магадгүй байна

МАН-ын анхан шатны үүрийн дарга нарыг тус бүрдээ 20-н хүн олж, Төв талбайд сөрөг жагсаал хийхийг үүрэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Улмаар өчигдөр /2025.05.20/ Төв талбайд “Ухаа худгаа авъя” гэх сөрөг жагсаалыг зарим иргэд зохион байгуулсан.  Гэвч уг жагсаалд оролцсон иргэд асуудлаа ойлгоогүйгээс гадна Ерөнхий сайдыг огцруулахыг шаардаж буй залуусын жагсаалыг илт харлуулсан зүйлс ярьж байсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсан юм.

Тэгвэл өнөөдөр /2025.05.21/ уг сөрөг жагсаал 15:00 цагаас хоёр дахь өдрөө үргэлжлэх аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдрийн жагсаалд цөөн хүн оролцож, нөгөөтээгүүр жагссан хүмүүс нь асуудлаа мэдэхгүй байснаас иргэдийн шүүмжлэлд өртсөн учир Х.Нямбаатар даргатай Нийслэлийн МАН-ын хорооноос үүрийн дарга нарыг "Өнөөдөр заавал нэг хүн багадаа 20-н хүн олж, жагсаалд оролцуулахыг дахин сануулаад, хэрэв жагсаалд заасан хүнийг оролцуулж, үүрэг даалгавар биелүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно" гэдгийг мэдэгдсэн байна.  

Мөн өнөөдрийн жагсаалыг Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Хотын захирагч Х.Нямбаатар өөрөө ахалж, зохион байгуулахаар болсон байж магадгүй байна. Бид уг жагсаалын талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно. 

Ташрамд сонирхуулахад, "сөрөг жагсаал"-ын эхний өдөр Төв талбайд манлайлан жагссан иргэн нь Чингэлтэй дүүргийн ИТХ төлөөлөгч, дүүргийн МАН-ын дэд дарга Х.Алтаншагай гэх хүн байжээ.