Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаж байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёсзүйн асуудал, огцрох эсэх асуудлыг өнөөдөр/2025.05.21/ МАН-ын Бага хурлаар авч хэлэлцэнэ. МАН-ын удирдлагуудаас Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийднэ гэдэг мэдээлэл өгсөн байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хамтарсан Засгийн газар хамтарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Ерөнхий сайд “Миний орлогоос хэтэрсэн зарлага байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж хэлсэн. Авилгалтай тэмцэх, прокурор зэрэг байгууллагууд шалгаж байгаа байх.