Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаж байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёсзүйн асуудал, огцрох эсэх асуудлыг өнөөдөр/2025.05.21/ МАН-ын Бага хурлаар авч хэлэлцэнэ. МАН-ын удирдлагуудаас Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийднэ гэдэг мэдээлэл өгсөн байна.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Төр тогтвортой байх ёстой гэж би үзэж байгаа. Гэсэн хэдий ч өчигдрөөс эхлээд хамтарч байгаа намын дарга нар өөр бодолтой байх шиг харагдсан. Түүнд би эргэлзэж байгаа. Анхнаасаа хамтарсан нь буруу байсан гэж Ардчилсан намын бүлгийн дарга мэдэгдэл хийсэн байсан. Тэгэхээр энэ асуудлыг Бага хурлаар оруулах ёстой гэж Ерөнхий сайд үзсэн.