Я.Содбаатар:  Намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа

Я.Содбаатар: Намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох нөхцөл бүрдсэнтэй холбоотойгоор дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэх агуулга бүхий мэдээлэл гарч, хэд, хэдэн хүний нэр бичигдэж байна. 

Тэдний нэг нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар. Тэгвэл тэрбээр тус мэдээллийг үгүйсгэж өөрийн цахим хуудасдаа "Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт мэдээллүүд олноор цацагдлаа. Худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа. Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй. Мөн надад ийм амбиц байхгүй гэдгийг хэлье" гэлээ.