"АН-д сүүдрийн Засгийн газар байгуулах" саналыг Э.Бат-Үүл гаргажээ

"АН-д сүүдрийн Засгийн газар байгуулах" саналыг Э.Бат-Үүл гаргажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг хэрэглээнээс болсон "Огцрох амархан" жагсаал олон өдрийн турш үргэлжилж байна. Харин лхагва гараг /2025.05.21/-т хуралдсан МАН-ын бага хурлаас "хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн нэг намтай хамтрахгүй" гэсэн шийдвэрийг гаргасан. 

Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, хамтарсан Засгийн газар тарах үндэслэл гэж үзэж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол ажлаа өгнө" гэдгээ албан бусаар мэдэгдсэн. Харин хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчсөн нам нь Ардчилсан нам байж магадгүй байгаа бөгөөд дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэдэг нь тодорхой болоод байна.

Тэгвэл АН-ын хуучин лидерүүдийн нэг, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл АН-ыг сүүдрийн засгийн газар байгуулж ажиллах саналыг гаргажээ. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа, "МАН шинэ Засгийн газраа байгуулахтай зэрэгцэн, О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-дахь манай намын бүлэг сүүдрийн засгийн газар байгуулж “сайд”-уудаа зарлах хэрэгтэй. Х.Тэмүүжингийн Засгийн газрын мэдээллийн цагийг Засгийн газар ба Сүүдрийн засгийн газрын мэтгэлцээний цаг болгох саналыг хэрэгжүүлэх нь зөв" гэжээ.