Лхагва гараг /2025.05.21/-т хуралдсан МАН-ын Бага хурлаар "Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас хасах" шийдвэр гаргаад байгаа юм. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох үндэслэл болоод байна.
Тэгвэл өчигдөр /2025.05.22/ АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж "хоёр асуудал" хэлэлцээд тодорхой шийдэлд хүрч чадалгүй, түр завсарласан байна. Тодруулбал, МАН-ын Бага хурлаас гарсан "Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас хасах" шийдвэртэй холбогдуулж мэдэгдэл гаргах, мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлах гэсэн хоёр асуудлыг хэлэлцээд тодорхой шийдэлд хүрч чадалгүй, түр завсарласан байна.
Тэгвэл өчигдөр болсон Улс төрийн зөвлөлийн хуралд Л.Гантөмөр оролцож АН-ын даргын ажлаа өгмөөр байна. Иймд нөхцөл байдалд АН-ын даргын албан тушаалыг хаших хүсэлгүй байна гэсэн утгатай мэдэгдлийг Улс төрийн зөвлөлийн гишүүддээ өгсөн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.