Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өнөөдөр /2025.05.26/ МАН-ын бүлэг хуралдахгүй бол Ардчилсан намын бүлэг 10.00 цагт хуралдахаар товложээ. Мөн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин УИХ-ын чуулганы хуралдаан 11.00 цагт хуралдаж 2025.05.23-ны өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
