Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр /2025.05.28/ болсон.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Очирбат, "Автомашингүй өдрөөр мопед, скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад аппликейшнээ унтраах чиглэл өгсөн боловч унтраагаагүй. Албан бус мэдээллээр эдгээр компаниуд хэдхэн цагийн дотор 80 орчим сая төгрөгийн орлого олсон гэх мэдээлэл байна. Тэгэхээр цаашид эрх зүйн зохицуулалтын хүрээнд түр саатуулъя гэж байгаа юм. Авто зам, явган хүний зам дээр байрлуулсан, зорчих хэсэг хязгаарлаж тавьсан унадаг дугуй, скүүтерийг ачиж, журамладаг болно" гэжээ.