ВИДЕО:  "АН-тай хамтрахгүй гэвэл би ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой" гэж Л.Оюун-Эрдэнийн Бага хурал дээрээ хэлсэн үг цахим сүлжээнд ил болов

ВИДЕО: "АН-тай хамтрахгүй гэвэл би ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой" гэж Л.Оюун-Эрдэнийн Бага хурал дээрээ хэлсэн үг цахим сүлжээнд ил болов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз охиндоо Lexus RX загварын автомашин, очир алмаазан бөгж, өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнх бэлэглэсэн байж болзошгүй мэдээлэл ил болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөсөн. Иймд энэ сарын 14-нд эхэлсэн орлогоо нотолчих, “Огцрох амархан” жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж байна.

Харин өнгөрөгч Лхагва гараг /2025.05.21/-т болсон МАН-ын Бага хурлаас “Ардчилсан намыг Засгийн газраас хасах” улс төрийн шийдвэр гаргасан. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох үндэслэл болж магадгүй байгаа.  Тэгвэл саяхан болсон МАН-ын Бага хурал дээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "АН-ыг гэрээгээ ноцтой зөрчсөн. Тэдэнтэй хамтрахгүй гэвэл би ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой" гэж хэлсэн үг олон нийтийн сүлжээнд ил болоод байна. 

ВИДЕО: