Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг хэрэглээ олон нийтийн бухимдлыг өдөөж, түүнийг орлогоо нотлохыг шаардаж, "Огцрох амархан" жагсаал ч төв талбайд үргэлжлэх болсон.
Харин өнгөрөгч Лхагва гараг /2025.05.21/-т хуралдсан МАН-ын Бага хурлаас "хамтарсан Засгийн газраас АН-ыг хасах" улс төрийн шийдвэр гаргасан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх" эсэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болоод байгаа юм.
Иймд АН-аас хамтарсан Засгийн газарт орсон зарим сайд нарт горьдлого төрж, ЗГ-т эсрэг санал өгөхгүй байхыг шаардан УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүддээ тулгалт хийж эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалан, "Засгийн газраас Ардчилсан нам гар" гэсэн албан бичигт УИХ-д АН-аас сонгогдсон 42 гишүүдийнхээ гарын үсэг зуруулж эхэлсэн байна. Харин Б.Жаргалан гишүүний тус албан бичгийг дэмжиж УИХ дахь АН-ын бүлгийн хэдэн гишүүн гарын үсэг зурсан эсэх одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад, хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх ЗГ-ын тогтоолыг төслийг баасан гараг /2025.05.30/-т УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар эцэслэнэ гэсэн мэдээлэл байна.