Азийн хөгжлийн банкнаас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг өнөөдөр /2025.05.29/ танилцуулж байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Азийн хөгжлийн банктай ирэх дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллахдаа өнгөрсөн цаг хугацаанд олж авсан туршлагад үндэслэн хүртээмжтэй, тогтвортой, эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжих зорилгыг тавьж байна. Ингэхдээ хувийн хэвшил болон төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийг цогцоор нь дэмжих тал дээр тохиролцсон. Цаашид Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих зорилгоор бодит эдийн засгийн идэвхжлийг дэмжих томоохон төслүүд болох улсын чанартай дэд бүтэц, ачаалалтай ажиллаж байгаа аймаг, дүүргүүдийн эмнэлгийг сэргээн засварлах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд зам тээвэр дэд бүтцийн сайжруулах, аймгийн төв, томоохон хот суурин газруудыг хөгжүүлэх аялал жуулчлалын болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зэрэг цөөн тооны нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.