Путины шадарлагч, Дотоодын цэргийн дарга, генерал Виктор Золотов алагджээ

Путины шадарлагч, Дотоодын цэргийн дарга, генерал Виктор Золотов алагджээ

Москвад байгаа эх сурвалжууд Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн бие хамгаалагч, генерал Виктор Золотовын үхлийн талаар мэдээлж байна. Украины сэтгүүлч Алекс Мочанов ч энэхүү цуу яриаг батлажээ.

Зарим мэдээллээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин генерал Виктор Золотовыг Холбооны аюулгүй албаны даргаар томилох гэж байсан аж.

2000-2013 оны хооронд генерал хурандаа Виктор Золотов ОХУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байв. Мөн 2014 онд Дотоод хэргийн сайдын нэгдүгээр орлогч - Оросын Дотоод хэргийн яамны дарга болжээ.

Одоогоор түүний үхлийн шалтгаан болон, бусад дэлгэрэнгүй мэдээллүүд хаалттай байгаа ажээ.

Эх сурвалж: newspunch.com




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ